Валенсийн Нийгэмлэг

Валенсийн Нийгэмлэг мөн Валенси муж, (албан ёсоор вал. Comunitat Valenciana, исп. Comunidad Valenciana) нь Испанийн Газар дундын тэнгисийн эрэгт орших 17 өөртөө засах нийгэмлэгийн нэг юм. Энэ муж нь хойд талаараа Каталонитой, өрнө талаараа Арагон ба Кастили-Ла Манча, өмнө талаараа Мурси мужуудтай хиллэнэ. Тус нийгэмлэг нь Валенси, Аликанте, Кастельон гэсэн гурван аймгаас бүрдэнэ. Өөртөө засах нийгэмлэгийн нийслэл хот нь Валенси.

1982 онд байгуулагдсан өөртөө засах нийгэмлэгийн нутаг дэвсгэр нь урьдны Арагоны Титэмт Улсад хар...Дэлгэрэнгүй

Валенсийн Нийгэмлэг мөн Валенси муж, (албан ёсоор вал. Comunitat Valenciana, исп. Comunidad Valenciana) нь Испанийн Газар дундын тэнгисийн эрэгт орших 17 өөртөө засах нийгэмлэгийн нэг юм. Энэ муж нь хойд талаараа Каталонитой, өрнө талаараа Арагон ба Кастили-Ла Манча, өмнө талаараа Мурси мужуудтай хиллэнэ. Тус нийгэмлэг нь Валенси, Аликанте, Кастельон гэсэн гурван аймгаас бүрдэнэ. Өөртөө засах нийгэмлэгийн нийслэл хот нь Валенси.

1982 онд байгуулагдсан өөртөө засах нийгэмлэгийн нутаг дэвсгэр нь урьдны Арагоны Титэмт Улсад харьяалагдаж байсан Валенсийн Хант Улсын нутаг дэвсгэртэй бараг ижил юм.