Швейцар

  • Zermatt

Швейцар улс (герм. Schweiz, фр. Suisse, итал. Svizzera, Руманш хэл: Svizra), албан ёсоор Швейцарын Холбооны Улс (лат. Confoederatio Helvetica учир тус орны ISO-гийн улсын код нь CH ба CHE) бол Төв Европт байрлах 7.5 сая хүн амтай, 41,285 км² газар нутагтай, далайд гарцгүй орон юм. Швейцар нь 26 улсаас бүрдсэн холбооны бүгд найрамдах улс бөгөөд эдгээр улсуудыг өөрөөр бас кантон гэж нэрлэдэг. Берн хот бол Холбооны улсын засгийн газ...Дэлгэрэнгүй

Швейцар улс (герм. Schweiz, фр. Suisse, итал. Svizzera, Руманш хэл: Svizra), албан ёсоор Швейцарын Холбооны Улс (лат. Confoederatio Helvetica учир тус орны ISO-гийн улсын код нь CH ба CHE) бол Төв Европт байрлах 7.5 сая хүн амтай, 41,285 км² газар нутагтай, далайд гарцгүй орон юм. Швейцар нь 26 улсаас бүрдсэн холбооны бүгд найрамдах улс бөгөөд эдгээр улсуудыг өөрөөр бас кантон гэж нэрлэдэг. Берн хот бол Холбооны улсын засгийн газар байрлах хот бөгөөд де факто нийслэл хот нь юм. Энэ орны эдийн засгийн төвүүд нь Женев ба Цюрих хотууд болно. Швейцар нь дэлхийн хамгийн баян чинээлэг, өндөр хөгжилтэй орнуудын нэг.

Швейцар улс Герман, Франц, Итали, Австри ба Лихтенштайн улсуудтай хиллэдэг. Швейцар нь олон хэлтэй улс бөгөөд герман, франц, итали, руманш гэсэн дөрвөн хэлийг үндэсний хэл гэж үздэг. Хэрэглээний түвшинд англи хэл нэлээд түгээмэл тархсан. Швейцар улс төвийг сахих эртний уламжлалтай бөгөөд 1815 оноос хойш дайнд ороогүй. Энд Олон Улсын Улаан Загалмайн Нийгэмлэг, Дэлхийн Худалдааны Байгууллага, НҮБ-ын Европ дахь хоёр төв байр байрладаг.

Швейцарын латин нэр буюу Confoederatio Helvetica гэдэг нь Альпийн бүс нутагт амьдарч байсан эртний кельт гаралтай хельвет аймгийн нэрээс гаралтай юм. Швейцар улсын байгуулагдсан огноог уламжлал ёсоор 1291 оны 8 сарын 1 гэж үздэг учир энэ өдрийг үндэсний баярын өдөр хэмээн тэмдэглэдэг.

Things to do in Швейцар ?