Марокко

Context of Марокко

Мароккын Вант Улс (араб. المملكة المغربية‎‎ аль-Мамля́ка аль-Магриби́я; "аль-Мáгриб" гэдэг нь «өрнөд» гэх утга) гэж Африкийн баруун хойд эрэг, өрнө умар Африкт орших улс юм. 32 сая орчим хүн амтай, 447,000 орчим км2 газар нутагтай улс юм. Нийслэл нь Рабат, харин хамгийн том хот нь Касабланка болно. Атлантын далай, Гибралтарын хоолой, Газар дундын тэнгисийн эрэгт оршино. Зүүн талаараа Алжир,хойд талаараа Испани (Усан хилээс гадна Испанийн 2 бяцхан автономит хот болох Сеута,Мелиллатай газраар хиллэдэг), болон өөрийн эзэмшилд байлгадаг Баруун Сахарын нутгаар дамжин өмнө талаараа Мавритан улстай хиллэнэ.

Марокко нь Африк тивд оршдог боловч Африкийн Холбооны гишүүн бус цорын ганц орон бөгөөд тус холбоонд элсэн орох сонирхолгүй. Гэхдээ тус улс нь Арабын Барилдлага, Арабын Магрибын Холбоо, Франкофони, Исламын Шашинт Улсуудын Байгууллага, Газар Дундын Тэнгисийн Уулзалтын бүлэг, 77-гийн бүлэгт гишүүнээр элсээд байгаа.

More about Марокко

Map