Египет

  • Saqqara

Context of Египет

Египет (араб. مصر Миср; маср. مصر Маср; худам монголоор ᠮᠢᠰᠢᠷ Мисир) , албан ёсоор Арабын Бүгд Найрамдах Египет Улс (маср. جمهورية مصر العربية Гумхурийет Маср эль-Арабийя) — Африк, Ази хоёр тив дамнан орших улс. Ихэнх бие нь дорно умар Африкт хамаарч, харьцангуй бага хэсэг буюу Синайн хойг нь Өрнө Азид хамаардаг. Тус улс нь Азид зүүн хойд хэсгээрээ Израйль, Палестиний захиргааны нутаг (Газын зурвас) хоёртой, Африк тивд урд талаараа Судан, баруун талаараа Ливи хоёртой тус тус газраар хил залгадаг. Зүүн эргээрээ Улаан тэнгис, хойд эргээрээ Газрын дундад тэнгистэй хөвөөлнө. Египетийн нутгаар дайрах Суэцийн суваг хоёр тэнгисийг холбоно.

1,001,450 хавтгай дөрвөлжин километр талбай (дэлхийн 30-р том орон) бүхий Египет оронд 81,015,887 хүн амьдран суудаг тул Египет нь дэлхийн 16-р их, Африкийн 3-р их, Арабын орнуудаас хамгийн их хүн амтай улс гэж тодорхойлогддог. Хүн амын тал хувь нь Каир, Александриа болон мөрний дагу...Дэлгэрэнгүй

Египет (араб. مصر Миср; маср. مصر Маср; худам монголоор ᠮᠢᠰᠢᠷ Мисир) , албан ёсоор Арабын Бүгд Найрамдах Египет Улс (маср. جمهورية مصر العربية Гумхурийет Маср эль-Арабийя) — Африк, Ази хоёр тив дамнан орших улс. Ихэнх бие нь дорно умар Африкт хамаарч, харьцангуй бага хэсэг буюу Синайн хойг нь Өрнө Азид хамаардаг. Тус улс нь Азид зүүн хойд хэсгээрээ Израйль, Палестиний захиргааны нутаг (Газын зурвас) хоёртой, Африк тивд урд талаараа Судан, баруун талаараа Ливи хоёртой тус тус газраар хил залгадаг. Зүүн эргээрээ Улаан тэнгис, хойд эргээрээ Газрын дундад тэнгистэй хөвөөлнө. Египетийн нутгаар дайрах Суэцийн суваг хоёр тэнгисийг холбоно.

1,001,450 хавтгай дөрвөлжин километр талбай (дэлхийн 30-р том орон) бүхий Египет оронд 81,015,887 хүн амьдран суудаг тул Египет нь дэлхийн 16-р их, Африкийн 3-р их, Арабын орнуудаас хамгийн их хүн амтай улс гэж тодорхойлогддог. Хүн амын тал хувь нь Каир, Александриа болон мөрний дагуух бусад хотуудад хотжин суурьшсан бол нөгөө тал хувь нь магадгүй дэлхийн хамгийн урт мөрөн Нилийн эргийн дагуух тариалан эрхлэж болохуйц 40,000 квадрат километр газраар оршин суудаг. Баруун талаарх Сахарын цөлд хүн бараг суудаггүй.

Египет нь эртний иргэншил болон дэлхийн хамгийн алдартай хөшөө дурсгалуудад хамаарагддаг Гизагийн пирамидууд, Их Сфинкс зэргээрээ алдартай. Улсын өмнөд хэсэгт орших Луксор хотод Карнак хийд, Хаадын хөндий зэрэг маш олон эртний дурсгалууд байдаг. Египетийг улс төр, соёлын хувьд Ойрх Дорнодын чухал орон хэмээн үздэг.

Map