Гандантэгчэнлин хийд
Гандантэгчинлэн хийд, хураангуйлснаар Гандан нь Улаанбаатар хотод байх Монгол улс дахь Монголын Буддын шашны төв хийд юм.
Их хүрээ нь 1809 онд Далхын дэнж гэх газарт Шар сүм нэртэйгээр анх суурь тавигдаж, 1838 онд[1] Тавдугаар Богд Жавзандамба хутагтын зарлигаар[2]. Их хот мандалын сүм[3] байгуулагдсан нь өнөөгийн Гандантэгчэнлин хийд юм. Богд хаан буюу Наймдугаар Богд Жэвзүндамба хутагтын санаачилгаар 1911 онд 80 тохой өндөртэй алтан Мэгжид Жанрайсиг бурханыг бүтээж залсан байна.
Их хэлмэгдүүлэлтийн үеэр 1938 онд хийдийг хааж, ЗХУ руу бурханыг авч одсон юм. 1944 онд хийд Мөргөлийн дуган нэртэйгээр дахин сэргээж, социализмын жилүүдэд Засгийн газрын хяналт дор Монгол дахь буддын шашны ганц төв болж байв.
Ардчилалд шилжсэний дараа ард түмний хандиваар 1996 онд Мэгжид Жанрайсиг бурханыг дахин бүтээж залсан. Одоогийн тэргүүн хамба лам нь Дэмбэрэлийн Чойжамц.
↑ Монголын Буддын шашинтны нийгэмлэгийн мэдээлэл: Гандантэгчэнлин хийд ↑ Танилцуулга. Гандан Тэгчинлин хийд. 2009 оны 2 сарын 13-д хандсан. ↑ Үржин Шаддүвлин хийдийн мэдээлэл:Гандантэгчэнлин хийд
Шинэ сэтгэгдэл нэмэх