Судан
Context of Судан
Судан, албан ёсоор Бүгд Найрамдах Судан Улс (араб. السودان, ас-Судан) нь Африк болон Арабын ертөнцийн хамгийн том улс юм. Газар нутгаараа дэлхийд 16-д орно. Хойд талаараа Египет, зүүн талаараа Эритрей, Этиоп, өмнөд талаараа Өмнөд Судан, баруун өмнөд талаараа Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, баруун талаараа Чад, баруун хойд талаараа Ливи улсуудтай хиллэдэг. Зүүн хойд талд нь Улаан тэнгис оршино. Судан гэсэн нэр нь Араб хэлний Билад-ал-судан буюу "харуудын нутаг" гэдгээс гаралтай. Сүйрсэн орнуудын индекст Суданыг дэлхийн хамгийн тогтврогүй орон хэмээн жагсаасан байдаг бөгөөд энэ нь Цэргийн засгийн газар, Дарфурын мөргөлдөөнөөс шалтгаалж байна. Хэдийгээр ийм ч гэсэн Судан нь ҮНБ-р тооцвол эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд зургаад жагсаж байна.